Эмээлт дэх “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрт үхсэн нохой байсан нь сурвалжлагын явцад ил болов. Үүнтэй зэрэгцэн нохой, муурны махыг цогцос хадгалахад хэрэглэдэг бодис ашиглан нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг юм биш биз гэх хардлага хүчтэй өрнөж байна. Учир нь их хэмжээний муудсан махны эзэн одоо хэр тодорхойгүй байгаагийн нэгэн адил махных нь гарал үүсэл ч тодорхойгүй хэвээр хэд хонолоо.

Хүүхдийн зуслан, сургууль, цэцэрлэгийн гал тогооноос гадна цайны газар, хуушуур бууз, баншны цехүүдэд нийлүүлэгдээгүй гэх баталгаа бас байхгүй. Нийслэлд жил бүр, сүүлийн үест өдөр бүр золбин муур, нохой устгаж байгаа.

Тэгвэл буудсан муур нохойгоо хэрхдэг вэ?!

Монгол Улс өнгөрсөн жил золбин ноход устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрөгч 2021 оны эхэнд тендэр зарлаад гурван компани шалгарсан бөгөөд тэдгээртэй байгуулсан гэрээ өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа юм байна.

Ковидын хатуу хөл хорионы үеэр ч муур, нохой устгалын мөнгийг нэр бүхий гурван компани руу шилжүүлсээр ирж.

Харин аймшигтай нь тендэрт шалгарсан компаниуд мах боловсруулах болон цайны газар, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа нь буудсан муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэчихдэг юм биш үү гэх хардлагыг улам бүр хүчтэй болгов.

Нэг нохойг 12.000 төгрөгөөр тооцож устгах зардлыг Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор баталсан. Нохой устгалын 12.000 төгрөг тутмыг халааслаад зогсохгүй устгасныгаа махан бүтээгдэхүүн болгоод давхар ашиг олчихдог юм биш байгаа.

Мэргэжлийн компаниудын 10 гаруй жил ажилласан туршлагатай ажилчид устгал хийдэг учраас сум алдах зэрэг тохиолдол бүртгэгдээгүй гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өмөөрч, өмгөөлж ирсэн. Гэтэл тендэрт шалгарсан компаниудын үйл ажиллагааны чиглэлд агнуур, буудлагын талаар ганц үг үсэг багтаагүй.

Өлтэ ХХК Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай дүүрэг дэх муур, нохдыг устгахаар 432,000,000 төгрөгийн тендэрт шалгарсан байдаг.

Ердөө дөрөвхөн жилийн өмнө, 2018.01.18-ны өдөр байгуулагдсан энэ компани автомашины засвар үйлчилгээ, барилгын материалын худалдаа, аялал жуулчлалын чиглэл дээр нэмээд хүнсний дэлгүүр, цайны газар ажиллуулна гэж зөвшөөрлөө авч.

Мөн тус компанийн нэг эзэмшигч С.Ганболд гэж хүний нэрээр 10 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн ихэнх нь зочид буудал, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа нь жихүүцэс төрүүлж байгаа юм.

Өлтэ компанийн данс руу:

  • 2022.05.19-нд 3650 ширхэг эзэнгүй муур, нохой устгасан хэмээн 42.9 сая төгрөг
  • 2022.04.07-нд 26.4 сая
  • 2022.03.11-нд 2086 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 24.5 сая
  • 2022.02.01-нд 5135 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 60.7 сая
  • 2021.12.15-нд 3817 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 44.8 сая
  • 2021.12.21-нд 662 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 7.7 сая
  • 2021.11.10-нд 3547 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 41.7 сая
  • 2021.10.13-нд 2904 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 34.1 сая
  • 2021.09.09-нд 3392 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 39.8 сая
  • 2021.08.12-нд 3095 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 36.3 сая
  • 2021.07.08-нд 3121 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 36.7 сая
  • 2021.06.07-нд 2934 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 34.5 сая
  • 2021.05.11-нд 3154 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 37 сая
  • 2021.04.09-нд 3521 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 41.4 сая
  • 2021.03.05-нд 2000 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 23.5 сая
  • 2021.02.10-нд 3779 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 44.4 сая гэхчлэнгээр ганцхан жилийн дотор хагас тэрбум илүүг шилжүүлсэн буюу тендэрт оноогдсон 432 сая төгрөгөөс даруй 200 сая төгрөг илүү нэмж авсан байгаа юм.

“Базалт нэгдэл” ХХК-ийн тухайд 2013.09.10-нд байгуулагдсан бөгөөд нохой, муур устгалын 444 сая төгрөгийн тендэрт шалгарч. Үйл ажиллагааны чиглэл нь аялал жуулчлал, авто машинаар ачаа тээвэрлэх, лангуу түрээслэх, гадаад худалдаа, барилгын засвар гэсэн атлаа 2017 оноос Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр томилогдон ажиллах болсон цагаас эхлэн муур, нохой устгах ажлыг гүйцэтгэж иржээ.

Сүүлийн нэг жилийн дотор гэхэд тус компанийн данс руу:

  • 2022.05.11-нд 3650 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 26.7 сая
  • 2022.04.07-нд 10.5 сая
  • 2022.03.11-нд 1095 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 12.8 сая
  • 2022.02.25-нд 3077 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 36.1 сая
  • 2021.12.15-нд 2324 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 31.9 сая
  • 2021.12.21-нд 1208 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 14.2 сая
  • 2021.12.24-нд 1300 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 15.2 сая
  • 2021.11.10-нд 2657 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 31.2 сая
  • 2021.10.13-нд 2179 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 26.1 сая
  • 2021.09.09-нд 2550 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 29.9 сая
  • 2021.08.12-нд 1984 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 23.3 сая
  • 2021.07.08-нд 2621 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 30.8 сая
  • 2021.06.07-нд 2817 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 33.1 сая
  • 2021.05.11-нд 2553 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 30 сая
  • 2021.04.09-нд 2910 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 34.2 сая
  • 2021.03.05-нд 1834 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 21.5 сая
  • 2021.02.10-нд 1893 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 22.2 сая гэхчлэн мөн хагас тэрбумыг одоогоор авчихаад байгаа.

Харин 324 сая төгрөгийн тендэрт шалгарсан “Их булаг АТҮК” ХХК нь 2020.04.15-ны өдөр нохой, муурны пайз хийх тендэрт шалгарч байж.

Өндөр үнийн дүнтэй эдгээр тендэрт шалгарахаас ердөө жил гаруйхны өмнө эл компани амьтан алах бус, эсрэгээрээ мал аж ахуй эрхлэхээр байгуулагдаж байсан байгаа юм. Удалгүй мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, газар тариалан, худалдааны зуучлал хийхээр үйл ажиллагааны чиглэлээ нэмээд нохой, муурны пайз хийн, түүнээсээ цаашлаад эзэнгүй нохой, муурны устгалд нэгдсэн бололтой.

Тус компанийн улсын бүртгэлийн хаяг дээр Ш.Шижир захиралтай “АХА ерэн ес” гэх компани бий бөгөөд тэр нь хүнсний дэлгүүр, хүлэмжийн аж ахуй, хүнсний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхээр үйл ажиллагаагаа тодорхойлсон байгааг анхаарлын гадна үлдээж болохгүй.

Тендэрт шалгарсан “Их булаг АТҮК” компанийн данс руу:

  • 2022.05.11-нд 1976 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 23.2 сая
  • 2022.04.07-нд 10.7 сая
  • 2022.03.11-нд 1110 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 13 сая
  • 2022.02.01-нд 2893 ширхэг эзэнгүй муур, нохой устгалд 34 сая
  • 2021.12.15-нд 1857 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 22.9 сая
  • 2021.12.21-нд 1620 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 19 сая
  • 2021.12.24-нд 1200 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 14.1 сая
  • 2021.11.10-нд 2036 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 23.9 сая
  • 2021.10.13-нд 1741 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 20.4 сая
  • 2021.09.09-нд 1948 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 22.9 сая
  • 2021.08.12-нд 1391 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 16.3 сая
  • 2021.07.08-нд 1844 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 21.6 сая
  • 2021.06.07-нд 1888 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 22.2 сая
  • 2021.05.11-нд 1690 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 19.8 сая
  • 2021.04.09-нд 2121 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 24.9 сая
  • 2021.03.05-нд 1902 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 22.3 сая
  • 2021.02.10-нд  2013 ширхэг эзэнгүй нохой, муур устгал 23.6 сая гэхчлэн мөн тендэрт оноогдсон дүнгээс илүүг авчихсан яваа.

Буудсан муур, нохойны сэг зэмийг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт аваачиж устгалд оруулдаг бөгөөд энэ ажлыг Хот тохижилтын газраас хариуцан устгасан нохой, муурыг давтан тоолж баримтжуулаад дарж булах, зууханд шатаах ажлыг хийдэг гэж байгаа.

Ингэснийхээ төлөө төсвөөс сар бүр 20 гаруй сая төгрөг мөн авдаг аж.

  • 2022.05.11-нд 35.7 сая
  • 2021.11.10-нд 20.2 сая
  • 2021.12.15-нд 20.2 сая
  • 2021.10.13-нд 20.2 сая
  • 2021.09.09-нд 20.2 сая
  • 2021.08.12-нд 20.2 сая
  • 2021.07.08-нд 20.2 сая
  • 2021.06.07-нд 20.2 сая
  • 2021.05.11-нд 10.5 сая
  • 2021.05.11-нд 9.7 сая
  • 2021.04.09-нд 20.2 сая
  • 2021.03.05-нд 20.2 сая төгрөг шилжүүлсэн мэдээллийг шилэн данснаас харж болно.

Түүнчлэн төсвөөс яаж л мөнгө зувчуулж болмоор байна, бүх л арга саамыг эрх баригчид, хотын удирдлагууд хайсаар ирж гэдгийн баталгаа гэмээр мөнөөх сэг, зэмийг устгалд оруулж булах эсвэл шатааж байгааг харж, гэрчилдэг гээд “Бид туслая” төрийн бус байгууллага сар бүр 11 сая төгрөг авсаар ирж.

2016.11.07-нд байгуулсан энэ төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Энхжаргал гэгч нь Хотын Захирагчийн ажлын албанд 2017.03.28-нд ажилд орсон гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа юм. Жилийн 36.8 сая төгрөгийн орлоготой, хадгаламжиндаа 61.9 сая төгрөгтэй тэрбээр муур нохойн сэг, зэмийг устгасан эсэхийг гэрчилсэн гээд

  • 2022.05.13-нд 6.2 сая
  • 2022.05.13-нд  14.1 сая
  • 2021.12.23-нд 11 сая .
  • 2021.10.13-нд 11 сая
  • 2021.09.09-нд 11 сая
  • 201.08.12-нд 11 сая
  • 2021.07.08-нд 11 сая
  • 2021.06.07-нд 11 сая
  • 2021.05.11-нд 11 сая
  • 2021.04.09-нд 11 сая
  • 2021.03.05-нд 11 сая
  • 2021.02.10-нд 11 сая гэхчлэн ганцхан жилийн дотор 130 гаруй сая төгрөгийг төрийн бус байгууллагынхаа дансаар авчээ.

Зарцуулах хөрөнгө мөнгөний дүн нэмэгдэхийн хэрээр хотын гудамжаар гүйлдэх эзэнгүй муур нохдын тоо буурахгүй байгаа нь эдгээр нөхөд орлогоо алдахгүйн тулд хаа нэгтээ үржүүлгийн газар санаатайгаар ажиллуулдаг юм биш биз гэх хардлагыг мөн төрүүлж байна. Нэгхэн сарын дотор тэрбум илүү төгрөг төсөвлөөд 800 гаруй саяыг зарцуулж байна хардахаас аргагүй дүн.

Нөгөөтэйгүүр нийтлэлийн эхэнд дурьдсанчлан муур нохой устгагчид бүгд мах махан бүтээгдэхүүн бэлтгэх, аялал жуулчлал, зочид буудал, цайны газар ажиллуулах зөвшөөрөлтэй байх нь мөн л сэжигтэй.

Харсаар байтал хүнсэнд хэрэглэх боломжгүй хатангаршсан, өвчилсөн, тураалдаа хүрсэн муур нохдыг устгасан болчихоод үлдсэнийг нь нийслэлчүүдийн хүнсэнд явуулчихдаг юм биш байгаа?!!! … Хардах л асуудал…

Учир нь нохой муур устгагчид сүүлийн үест улаан цагаандаа гарч, айлын хашаа руу орж уяатай нохдыг буудах, орон сууцны хотхонд хүүхэд хөгшдийн нүдэн дээр эзэнтэй муур нохой буудах эрээгүй явдал ихэссэн. Ингэж яваад орон сууцны, айлын цонх алдаж буудсан явдал ч бий… Тэдэнд эзэнтэй, зориулалтын хоол хүнсээ иддэг эрүүл, таргалан цатгалан муур ноход яагаад тэгтэл хэрэг болоод байна вэ… Ийм муур, нохдын мах иргэдийн хүнсэнд зохицоод байдаг юм биш байгаа…

Эл хардлагыг батлах мэт гарал үүсэл тодорхойгүй, эзэн холбогдогч олдохгүй байгаа олон тонн муудсан махны агуулахаас тарган цатгалан, өнгө үзэмж хэвийн нохой үхсэн байдлаар олдсон нь тун сэжигтэй. Махны жин нэмэгдүүлж, хөвсгөр дүүрэн харагдуулахад ашигладаг гэгдээд буй ЦАРДУУЛ гээч бодис тэнд бас ямар хэрэгтэй байх билээ!!!

Үүнийг нэхэн сурвалжлалгүй орхино гэдэг байж боломгүй хэрэг. Тиймээс анхаарал татсан эл асуудлыг, тэр дундаа нохой устгах тендэрт ялагсад цайны газар ажиллуулах зөвшөөрөлтэй байдгийн учрыг үргэлжлүүлэн судлах болно.

Тэрчлэн www.neguun.mn сайтынхны эрэн сурвалжлагаар илчлэгдсэн “Ихэр Шарангад” гэдэг нь “Их үйлсийн эрэлд” группийн охин компани бөгөөд Шадар сайд С.Амарсайхан Хотын захирагч байхдаа газар эзэмших гэрчилгээг нь 2017.10.04-ний өдрийн А\726 тоот захирамжаар сунгаж байсан мэдээллийг дараагийн дугаарт тодорхой баримтуудад үндэслэн хүргэнэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо