Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтойг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан вебийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой юм байна. Эдгээр ньНийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байна.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах заавар: 

1https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfc93319498d15e%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff3a374242067c2%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2g0i&layout=quote&locale=en_US&sdk=joey
Зураг2
Зураг3
Зураг4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *