Хятадын хатавчинд Т.Бадрал хоол горьдож, АНУ-д Ө.Батбаяр хашаа шүүрдэж явна, Ерөнхийлөгч өө!!!

Хэдэн мянган жилийн гайхамшигтай түүх, уламжлалтай Монгол Улсын гадаад бодлогыг зангидаж байдаг уураг тархи нь Гадаад харилцааны яам. Их Монгол Улсын хааны алтан гэрэгэ өвөртөлсөн элч нар дипломат бодлогоороо дэлхийн улс гүрнүүдийг эрхшээн, бодлого юугаараа тэдгээрийг товхинуулж ирсэн нь түүхэн үнэн. Манай үе үеийн элч, төлөөлөгч, дипломатчид Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамжаа болсоор ирсэнтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь өнөөгийн Гадаад харилцааны яам ураг төрлийн, гэмт хэрэгтнүүд орогнодог, эрх баригч намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэгч нэг агентлаг болж, дипломат томилгоо тэр чигтээ булхайтай, улс төрийн карьераа дуусгасан нэгний эцсийн зогсоол, шагнал болоод удав. Цус ойртож, ажилтнуудынх нь тархины багтаамж …

Хөгжлийн банкыг устгах У.Хүрэлсүхийн ХӨТӨЛБӨР буюу Н.Уртнасангийн МӨНГӨ ТАРААЛТ

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод Н.Уртнасан сайдын ТЭРБУМ модны үлгэрт итгэвэл бидний байтугай хоёр, гурван үеийн минь нас хүрэлцэхгүй- Олон жилийн дийлэнхид эрх барьж, Засаглаж байсан атлаа одоо гэнэтхэн дайны хажуугаар дажин гэгч болж тахалд нэрвэгдсэн ард түмнийхээ зовлонгийн дэргэдүүр нүдээ аньж, чихээ бөглөөд тэрбум мод ярин чичрэх У.Хүрэлсүх нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан учир тоймгүй хэвлэлийнхэнд хайртай болж, хэд хоногийн өмнөөс баруун солгойгүй мөнгө тарааж амыг нь хааж эхэлсний учир энэ байх нь. Эко бүс нутгийн суурь судалгааг уншиж ойлгоогүй энэ сайд эрх баригчдын их идэлтийн бай болсон газарт зориудаар сонгогдон ирсэн “амиа золиослогчдын” …

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр зам дахь нөлөө суларлаа

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг даргагүй хэдэн сар болж байна. ХБНГУ-д эмчлүүлж байсан дарга нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, албаа өгснөөс хойш нэг их удалгүй тэнгэрийн орныг зорьсон. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг марафон эрх баригчдын дунд өрнөж байна. Нийгмийн шилжилтийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн гол зүтгүүр, “саалийн үнээ” байсан УБТЗ үе үеийн улстөрчдийн шүлсийг савируулсаар ирсэн. Тиймээс өөрсдийн төлөөний хүнээ нийгэмлэгийн даргаар тавих гэсэн улстөрчдийн ил, далд тулааны талбар нь төмөр зам болсон. Л.Пүрэвбаатар, Д.Жигжиднямаа агсан, Г.Сэрээнэндорж нараас өөр хүн үгүй мэт тэднийг л УБТЗ-ын даргаар ээлжлэн томилдог. Олон нийтэд тодорхой болсон нэг …