Л.Оюун-Эрдэнийг засагласан үед дижитал чадвар буурч, араасаа 3-т жагслаа

Цар тахлын тархалтаа хянаж, хумиж чадахгүй, олон зуун хүнээ алдчихаад байж уучлал гуйж, хариуцлага хүлээхийн оронд эрүүл мэнд, амь насыг нь улам бүр эрсдэлд оруулан шоудсан Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ, тэс хөндлөн мэргэжилтэй байж дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүйн үлгэрээр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга сэтэр зүүсэн Б.Болор-Эрдэнэ нарын зарлан тунхагласан ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН нь дижитал өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т жагсчээ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлс гэхчлэн нийт 52 үзүүлэлтээр тооцсон байна. 52 үзүүлэлтийн 32 нь статистик судалгаанд суурилж, 20 нь санал …

GOOGLE-ийн хайлтад Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдчих вий, ТЭР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдаасаа салахаар шийдэв бололтой. Ц.Нямдоржийг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа урьж байсан бол өдгөө тэр өр рүү нь өшигчин, өөдийн бараа харуулахгүй чулуу нүүлгэж байх шиг байна. Мал тэжээвэл ам тостож, хүн тэжээвэл толгой цустана гэдэг. Яг долоо хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн, цаашлаад МАН-ын хувь заяа шийдэгдэх нэн хариуцлагатай чухал өдөр… МАН-ын дүрэмд зааснаар намын даргыг Их хурлаас сонгоно. Жинхлэх тухай ойлголт энд байхгүй. Л.Оюун-Эрдэнэ намын даргад нэр дэвшигч төдий. Тэр эрх баригч намын дарга биш. Заалнаас хэн ч дэвшиж болно. Тиймдээ ч Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар өрөг хийн Хотын фракцийнхан хөдөлгөөнд орлоо. Үүнтэй зэрэгцэн …

Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ломбардтай сайдын нэр намын даргад яригдаж эхлэв

Эрх баригч нам XXX их хурлын товоо зарлахтай зэрэгцэн дараагийн Ерөнхий сайдаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарыг нэрлэж байна. Хотын фракци дахин намын толгойд гарч ноёрхлоо тогтоох далдын хүсэл байлгүй яав гэж… Тиймээс нааш харж мишээн, цааш харж ярвайлдан энд тэндгүй, булан тохойд сэм уулзалтууд хийж эхлэхтэй нь зэрэгцэн жиргэсэн эл мэдээлэл огтын үндэсгүй зүйл биш биз. Тэгээд ч мань эрд ганцаараа, гэр бүлээрээ мөнгө хүүлээд байлгүй энэ хүртэл чирч ирсэн фракцдаа хоолны төлбөрөө төлөх цаг болсныг зарим нэг нь хатуухан сануулсан дуулдана. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг… Т.Билэгт, М.Энхболд хоёрын дунд тэлээ хурга мэт гүйж, албан тушаалын …

Ерөнхий сайд, Тагнуулын байгууллага, ikon.mn гурвын хоршил үнэмшилгүй харагдаж эхэллээ

Тагнуулын байгууллага үе үеийн улстөрч, эрх баригчдын танил талын шахаас, чигжээс болсоор эцэстээ мэргэжлийн чадварлаг боловсон хүчингүй, сул дорой, арчаагүй, бүр дархлаагүй гэсэн ч болохоор болсныг өрнөж буй үйл явдлууд харуулж байна. Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар зарах зар хакеруудын гэгддэг сайт дээр тавигдсан мэдээллийн мөрөөр хоёр сарын хугацаа өнгөрч байхад юу ч хийж чадаагүй хэвээр. ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга нөхөр нь ийм урт хугацаа өнгөрчихөөд байхад УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр “Шалгасаар байна, ХААН банк л мэдээллээ алдсан болов уу” гэхчлэн эцэслэн нотлоогүй байж бусдын бизнесийн нэр …

Олигархиудын цодгор ХҮҮ

Өсөхийн өлөн нь арилаагүй нөхөд мөнгөний эрх мэдэл атгахаараа хулгайч муур шиг увайгүй аашлах аж. Тод мөр, тодорхой факттай нь Барилга хот байгуулалтын яам байна. МУИС-ийн нэр дээр бүртгэлтэй авто машины зогсоолын төлбөрийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргаж 1.620.000 төгрөгийг шилжүүлсэн байх юм. Хар өнгийн 05-79 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн автомашин Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуаран Да хүрээ гудамж 105а байрны зоорийн давхрын 7 тоот авто зогсоолд тавигддаг байх бөгөөд төлбөрийг нь Барилга хот байгуулалтын яам ийнхүү төлдөг байна. Хоногийн төлбөр 9000. Сард 270.000 төгрөг. Өвлийн улирлын хэмээн тодотгож 6 сараар төлбөрийг авахаар тохиролцсон 2020/242 тоот гэрээ тэдэнд бий. …

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах ЗААВАР

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтойг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан вебийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой юм байна. Эдгээр ньНийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана. Цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож …