ХААН банкийг TDB-д нэгтгэж, TDB-г Х.Баттулгад атгуулсан гавьяагаар Г.Занданшатар буух уу?!

Эрх баригчид намын даргаа сонгов гэхээсээ Х.Баттулга МАН-ын даргыг томилов гэвэл илүү онох байх. Одоо тэрбээр бага хурлын бүрэлдэхүүнд нь их цэвэрлэгээ хийж өгөөд Засгийн газрыг сэлгэн шинэчлэх ажилд орно. Энэ бүгдээ чимээ анир багатайхан хийхийн тулд УИХ-ын даргын суудлыг Сү.Батболдын фракцид тавьж өгөхөөр тохиролцоод амыг нь хамхисан гэх мэдээлэл дуулдаж байна. Үнэндээ төрийн гурван өндөрлөгийг гурвууланг нь авчихалтай биш, тоглоомыг шударга байлгах гээд өгөх биз.  Цаст уулын цагаан барс цагаа ирэхээр шоргоолжинд бариулна аа гэж… МАН-ын ихэс дээдэс дотооддоо алалцсаар эцэстээ МоАХ-д идүүлж дуусч буй нь энэ бололтой. Яалтай билээ. АН-ын ойн баярын өдөр МАН-ын их хурлаар танц эргэсэн …

У.Хүрэлсүхийн дүрээр Н.Багабанди, Н.Багабандийн дүрээр Рио Тинто “төр барьж” байгаа юм биш байгаа

Монгол Улсын төрийн тэргүүний суудалд У.Хүрэлсүхийн баг өмссөн Н.Багабанди залраад удлаа, төрийн жолоог Н.Багабанди атгаж байгаа агаад У.Хүрэлсүх архи ууж, тэмдэг зүүхээс өөр шидгүй нэгэн болсон гэх яриа МАН-ын Их хурлыг угтаад эрчтэй яригдаж эхлэв. Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх биш Н.Багабанди ажиллаж байгаа юм байх. Уг нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 6 жилээр сонгогдсон анхны гэх тодотголтой хүн нь Ухнаагийн хүү. Гэвч түүнд төрийн одон медаль гардуулахаас өөр хийж чадах юм байхгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. У.Хүрэлсүхийг улс төрд хөтөлж оруулж ирээд энэ хүртэл чирч ирсэн хүн нь Н.Багабанди мөн. Үүнийгээ хэн хэн нь нууж хаалгүйгээр бахархан ярьдаг. Тэр …