Мухар үхэрт худаг бүү үзүүл буюу С.Бямбацогтын эрээгүй “ШУНАЛ”, элдэв “СҮЛЖЭЭ”

Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр зээл авч, авсан зээлээ зориулалт бусаар ашигласан гэх асуудалд буруутгагдаад байгаа концессын мангас гэгддэг С.Бямбацогт Зам тээврийн сайдад санаархаж явна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унахад дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, хор хутгаж явсан гэдэг их эр. Байнгын ажиллагаатай парламентад дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа л өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс авч өгчихсөн сүйхээг нь бодвол баргийн аавын хүүг дагуулахааргүй элдэвтэй нэгэн гэдэг нь тодорхой. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг …