Үндэсний тээврээ залгих МУНХАГ төсөл буюу Х.Булгантуяа танилцуулж, Г.Занданшатар зүтгүүлдэг танил сценари

Мэдэн будилж, гэнэн цагаан дүр үзүүлсэн УИХ-ын дарга юу л хийгээд яваад байна даа. Тэрбээр урд зүгт найр тавьсан л бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулаад ч болов дэмжихэд бэлэн байдаг болоо юу гэмээр анзаарагдах болов. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ил цагаан дэмжиж, ЯАРАЛТАЙ гэсэн шошго нааж дөрлөөд зүтгүүлж байсан нь мартагдагдаагүй байна. Дөрвөн гишүүний нэрээр өргөн барьсан 50.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 150 сая төгрөгөөр гадныханд виз олгоё гэсэн эл төслийг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар УИХ-ын даргатай нийлж эцсээ хүртэл зүтгүүлсэн. Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яаруу юм шүү хэмээн очёр дайруулж, хэн ч анзаараагүй шахам байхад гэнэтхэн бөгөөд сэмхэн …

Дараагийн Шри Ланка болгох төсөл хамар дор чинь батлагдлаа, Ерөнхийлөгч өө!!!

Аж үйлдвэрлэлийн зээл, арилжааны зээлүүдээ ялгадаггүй, аж үйлдвэрлэлийн зээл авагчдын амжилт, уналт Засгийн газрын өөрийнх нь бодлогоос шууд хамааралтай байдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй эрх баригчид үндэсний бүтээн байгуулагчдаа чичлэн, өмч хөрөнгийг нь булаан хурааж байгаа. Энэ хийрхэл нь хэрээс хэтэрч стратегийн чухал салбар руу хуруу хумсаа дүрж эхэллээ. Хууль зүй дотоод хэргийн сайд 20 хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт зургаан хуулийн төсөл баринтаглан өргөн барьсны нэг нь “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөл байв. Салбар хариуцсан Засгийн газрын гишүүн нь байсаар байтал үл тоон боож ирснээс эхлээд асуудал үүсгэж, сэрдлэг, олны дургүйцлийг төрүүлээд байгаа эл хуулийн …

Үндэсний тээврээ устгах хуулийг Г.Занданшатарын удирдсан парламент батлахаар уу!!!

Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шургуулсан хоёр ч заалтыг УИХ нь батлахаар чичирч байна. Л.Оюун-Эрдэнийн давчдан зүтгүүлж буй энэ хоёр заалтыг баталчихвал Хятадын компаниуд нүүрс тээвэрт хүч түрч, Монголын аж ахуйн нэгжүүд шахагдан, Монгол Улс тээвэргүй болох эмгэнэлд хүрнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 4-нд зургаан хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Эрээнээс гахай үүрч буй наймаачин аятай ганц өдрийн дотор Спикерийн гарт атгуулсан хар уут дүүрэн цаасан дунд Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл багтчихсан байгаа. Уул уурхайн чиглэлээр улс хооронд тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, …

Төсөвт хоёр удаа тодотгол хийлгэсэн Л.Оюун-Эрдэнэ намынхандаа гологдож эхлэв

МАН-ын генсэк Д.Амарбаясгаланг Хан-Уул дүүргийн 11-р хорооны ар зайсанд баригдаж буй Zeta төслийнхнөөс “бэлэг” авсан хэмээн намынхан нь хардаж байна. Төслийн эзэн нь Шадар сайд С.Амарсайхан юм байх. Zeta төслийн хүрээнд баригдаж байгаа хаусын метр.квадратын үнэ 6-8 сая төгрөг. 3-5 давхар бүхий барилгын талбайн хэмжээ нь 208-340.5 мкв. Ингээд тооцвол дунджаар 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хаус юм. Баргийн хүн худалдаж авахааргүй хаус хорооллын зогсоолын төлбөр гэхэд 40 сая. Нэг айлд 2-3 зогсоол төлөвлөсөн гэж байгаа. Боловсролын салбар төдийгүй яам, агентлаг гээд төсвийн байгууллагын бичиг цаасны шахаа, гадна дотны хөрөнгө оруулалтыг дангаараа эзэмшдэг гэгддэг Д.Амарбаясгаланд өндөр үнэтэй хаусаасаа “бэлэг” болгосон С.Амарсайхан …