Татвар төлөгчдөө тамын тогоонд чанаж, хүнд үйлдвэрүүдээ устгах зааврыг хэн өгөөд байна вэ?!

Хувийн өмчөө хамгаалж эсэргүүцлийн хэдэн үг шидсэн залууг баривчиллаа. Нийтийн эрх ашиг гэх сайхан үгээр халхавчлан иргэдийн эзэмшлийн хашаа, граж, амралтын газар зэрэг юу таарснаа хууль тогтоомж, нөхөн олговоргүйгээр эвдэн сүйтгэж, хураан “тонож” байна. Гэсэн атал хамгийн тод жишээ болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс, Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгочихсон түрэмгийллийн мөрөөр хэн ч юу ч хийж чадахгүй байгаа нь үнэн. Энэ шударга явдал уу?! Өнөөх нь байгаль орчны холбогдолтой бүхэл …

Эрх баригчдын эзэрхийлэл хэтэрч энэ улс хууль цаазгүй мэт боллоо, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн түүх 1980 оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдаж байсан ч нойтон аргын үйлдвэр өртөг өндөр, зардал ихтэйгээс алдагдал хүлээж, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн байдаг. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн өмчит байх хугацаанд захирлаар нь ажиллаж байсан А.Шоовдор эхнэр болон дэд захирал, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нартайгаа үгсэн хөрөнгө шамшигдуулсан нь илэрч, саатуулагдан хэсэгтээ бужигналдаж байв. Яг л МИАТ шиг… “Хөтөл-Занар” гэх компанийн нэрээр “Цемент, шохойн үйлдвэр”-ээс хаягдал …

Нохой устгагчид цайны газрын зөвшөөрөлтэй байгаа нь ЭРҮҮЛ ҮЗЭГДЭЛ үү, хотын дарга аа!!!

Эмээлт дэх “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрт үхсэн нохой байсан нь сурвалжлагын явцад ил болов. Үүнтэй зэрэгцэн нохой, муурны махыг цогцос хадгалахад хэрэглэдэг бодис ашиглан нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг юм биш биз гэх хардлага хүчтэй өрнөж байна. Учир нь их хэмжээний муудсан махны эзэн одоо хэр тодорхойгүй байгаагийн нэгэн адил махных нь гарал үүсэл ч тодорхойгүй хэвээр хэд хонолоо. Хүүхдийн зуслан, сургууль, цэцэрлэгийн гал тогооноос гадна цайны газар, хуушуур бууз, баншны цехүүдэд нийлүүлэгдээгүй гэх баталгаа бас байхгүй. Нийслэлд жил бүр, сүүлийн үест өдөр бүр золбин муур, нохой устгаж байгаа. Тэгвэл буудсан муур нохойгоо хэрхдэг вэ?! Монгол Улс …