ТЭР ЯВААГҮЙ БАЙНА

М.Энхболд улс төрөөс яваагүй байж… Түүнийг тойрон хүрээлсэн, албан тушаал эрх мэдлийн бялуу мөнхийн горьдогч бүлэглэл фракциудын дээр Л.Оюун-Эрдэнийг огцом гаргаж ирэх драмыг тэр дэндүү үнэмшилтэйгээр тавьчихсан юм биш үү. Ийм үнэмшилтэй харагдуулах найруулгын зөвлөхөөр “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар ажилласан ч байж болно. Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн эцэг гэх “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва нь Энхболдын аав Миеэгомботой нэг нутаг гэдэг. Тэрчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгт төрсөн дүү Б.Баярнэмэх нь М.Энхболдын байгуулсан “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн гэдгийг мартаж болохгүй. Тэд жинхэнэ монгол эрс мөн л бол нутаг ус нэгт өвөг дээдэс, хүлэг морьдын хэлхээсээрээ одоо …