Хөгжлийн банкыг устгах У.Хүрэлсүхийн ХӨТӨЛБӨР буюу Н.Уртнасангийн МӨНГӨ ТАРААЛТ

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод Н.Уртнасан сайдын ТЭРБУМ модны үлгэрт итгэвэл бидний байтугай хоёр, гурван үеийн минь нас хүрэлцэхгүй- Олон жилийн дийлэнхид эрх барьж, Засаглаж байсан атлаа одоо гэнэтхэн дайны хажуугаар дажин гэгч болж тахалд нэрвэгдсэн ард түмнийхээ зовлонгийн дэргэдүүр нүдээ аньж, чихээ бөглөөд тэрбум мод ярин чичрэх У.Хүрэлсүх нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан учир тоймгүй хэвлэлийнхэнд хайртай болж, хэд хоногийн өмнөөс баруун солгойгүй мөнгө тарааж амыг нь хааж эхэлсний учир энэ байх нь. Эко бүс нутгийн суурь судалгааг уншиж ойлгоогүй энэ сайд эрх баригчдын их идэлтийн бай болсон газарт зориудаар сонгогдон ирсэн “амиа золиослогчдын” …

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр зам дахь нөлөө суларлаа

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг даргагүй хэдэн сар болж байна. ХБНГУ-д эмчлүүлж байсан дарга нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, албаа өгснөөс хойш нэг их удалгүй тэнгэрийн орныг зорьсон. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг марафон эрх баригчдын дунд өрнөж байна. Нийгмийн шилжилтийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн гол зүтгүүр, “саалийн үнээ” байсан УБТЗ үе үеийн улстөрчдийн шүлсийг савируулсаар ирсэн. Тиймээс өөрсдийн төлөөний хүнээ нийгэмлэгийн даргаар тавих гэсэн улстөрчдийн ил, далд тулааны талбар нь төмөр зам болсон. Л.Пүрэвбаатар, Д.Жигжиднямаа агсан, Г.Сэрээнэндорж нараас өөр хүн үгүй мэт тэднийг л УБТЗ-ын даргаар ээлжлэн томилдог. Олон нийтэд тодорхой болсон нэг …

“Петролиум продакшн” нь Хотын даргынх бол тэр Трафигураг өмгөөлдөгт гайхах зүйлгүй

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар саяхан бензины нийлүүлэлт тасрах үеэр шатахууны бизнесийн талаар ямар ч ойлголтгүй Монголын сэтгүүлчдийн маанаг, тэнэгийг гайхан байж, бидний хэлээр бол “хадаас” мэдээлэл бүхий “хичээл”-ийг өөрийн биеэр заав. Даргын хичээлийн гол утга нь УУХҮ-ийн сайд байхдаа байгуулсан “Эрчис-Ойл” гэх цаасан дээрх компаниа дэлхийн худалдааны “мангас” гэгдсэн “Трафигура”-тай адилтган, Монголын хэмжээнд “Эрчис-Ойл” ТӨХК нь “Трафигура” компанийн адил үүрэг гүйцэтгэх ёстой, тийм ч байх болно гэдгийг мэдэгдэхэд оршив бололтой. “Та нар “Трафигура”-г мэдэхгүй байна. Роснефть өөрөө шатахуунаа худалдаалдаггүй, “Трафигура”-гаар дамжуулж худалдаалдаг юм” гэдгийг тэрбээр онцлоод, Дэлхийн бүх орны Засгийн газар дэргэдээ “Эрчис-Ойл”–той адилхан компани байгуулсан байдаг. Тиймээс “Трафигура”-гаас ганцхан …

5G юү, төгс ЛУЙВАР уу?!

Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах  хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим  үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав. Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна.   Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр …

Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нар ойн медалиудаа “худалджээ”

Хуулиа сахьчихдаг оронд бол 3 жил хүртэлх хугацаагаар төмөр торны цаана суух болзол хангачихаад буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарын хийрхэл хэтэрч, 100 жилийн ойн медалиудаа заруулсан гэх факт илэрч, сошиалд шуугиан тариад эхэллээ. Бантсан хүн бандаажиндаа шингэн алдана гэгчээр Ерөнхий сайд гуай гадна талбайд зохиогдох юуг ч хөхиүлэн дэмжинэ гээд далийрчихсан байдаг. Ядаж байхад олон улсын хэдэн төсөл хөтөлбөрт туслах ажилтнаар ажилласнаас өөр ажлын туршлага, мэдлэг, чадварын тухайд түй ч үгүй, МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн “энгэрийн сарнай” гэгддэг Б.Болор-Эрдэнэ нь хэдэн сайхан дроныг минь буудаад унагаачихлаа хэмээн уйлаастай. Уг нь хурим найр, хурал цуглаан …

Та нар чинь ийм арчаагүй хулгайч, луйварчид байсан юм гэж үү! МБХ-ны нэрээр луйвардсан газруудаа буцааж өг Т.Үйтүмэн гавьяат аа!

Монголын Боксын Холбоог тойрсон дуулиан шуугиан Э.Цэндбаатарын шигшээгээс хөөгдсөн, Э.Бадар-Ууганы өмч хөрөнгө луйвардаж өөрийн болгосон хэргээр хязгаарлагдахгүй ээ! Энэ бол тус холбоонд аль эртнээс бугшиж, бугласан идээ бээрийн өнгөн хэсэг. Монголчууд бид ямар гээч бузрын шуналтай, дийлдэшгүй сувьдаг хүмүүсийг тахин шүтэж, хайрлан хүндэтгэж, өмгөөлөн хамгаалж явдгаа, тэд хариуд нь та бидний өмнөөс хэрхэн “салаавч” үзүүлж, “нулимж” ирснийг нотлох олон факт, баримтуудыг хараад ой гутаж, жигшил хорсол төрж байна. Алдар цол, өндөр цалин хангамжиндаа үл цадах хомхой луйварчин алдартнуудын эгнээнд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Боксын холбооны шүүгч, Монгол Улсын гавьяат Ц.Нандигжав нар нэрлэгдэж байна. Т. Үйтүмэнгийн гэмгүй, задгай яриа, цагаан …

Мээр Д.Сумъяабазар, Элчин сайд асан С.Сүхболд нар хүлээн авалтын зардлыг хувьдаа завшсан уу

Монгол төрийн алтан аргамжаа болсон манай дипломатчид эх орныхоо нэрийг баастсан хэрэгт холбогддог болоод удаж байна. Суугаа улсаараа дамжуулан хар тамхины гэх мэт хууль бус наймаа хийж байгаад баригдан ял шийтгүүлсэн, шившигтэйгээр хөөгдсөн нь ч цөөнгүй. Өдгөө Гадаад харилцааны яамны нэгэн газрын захирлаар ажиллаж буй С.Сүхболдтой холбоотой ичиж үхмээр нэг хэргийг бид саяхан олж авлаа. НҮБ-д суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчөөр 2015-2019 онд ажиллаж байсан түүнийг санхүүгийн олон ноцтой зөрчил гаргасны улмаас ГХЯ-наас хугацаанаас нь өмнө татсан юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 онд АНУ-д албан айлчлал хийжээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчдад зориулан …

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчидтэй хотын мээр холбоотой юу?!

Шатахуун түгээх станцын түгээгчид бензин, түлш дутуу шахдаг, тоолуур нь яах аргагүй зааж мөнгөндөө таарсан шатахуун авсан хэр нь хянах самбар дээрх шатахууны заалтын шар гэрэл унтрахгүй, эсвэл хэдхэн км яваад эргээд асдаг талаар жолооч нар, иргэд нэг хэсэг цахим сүлжээгээр шуугисан. Мэдээллийн мөрөөр Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж, нэр бүхий компани, шатахуун түгээх станцынхан иргэдийг хохироож байсныг тухайн үед мэдээлж байв. Шуугиан тэгэсхийгээд намжсан. Тэрчлэн түлш, шатахуунтай холбоотой бас нэг дуулиант мэдээлэл тарсан нь Монголд олон жил хуурамч түлш, шатахуун их хэмжээгээр борлуулж байсан тухай байв. Ийм түлш, шатахууны улмаас иргэдийн машины хөдөлгүүр доголдож, засвар, үйлчилгээнд олон сая төгрөг зарцуулан …

Л.Энх-Амгалан сайдын эхнэрийн компаниуд Эрүүл мэндийн салбарт “сига”-ддаг уу?!

Эрүүл мэндийн салбарынхан дунд “тендэрийн мангас” гэгддэг “Медимпекс интернэйшнл” ХХК Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн халаасны компаниудын нэг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Л.Энх-Амгаланд Эрүүл мэндийн сайдын суудлыг санал болгосон ч ашиг сонирхлын зөрчилтэй тул томилгооны дараахь элдэв асуудлаас эмээн Боловсролын салбарыг хариуцуулсан гэдэг. Гэхдээ Л.Энх-Амгалан сайдтай боловсролын салбар ч харш юм. Сайдын үүсгэн байгуулсан гэгддэг, ойрын нь хүн болох Ж.Баттөгс захиралтай “Интерпресс” компани нэгэн үе сурах бичгийн тендэрийн “чөтгөр” нь байв. Жишээ татахад, 2018 онд 4 удаа тендэрт шалгарч 192.3 сая төгрөгийн ажил дангаар аваад дампууран алга болсон байдаг. МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн …