GOOGLE-ийн хайлтад Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдчих вий, ТЭР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдаасаа салахаар шийдэв бололтой. Ц.Нямдоржийг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа урьж байсан бол өдгөө тэр өр рүү нь өшигчин, өөдийн бараа харуулахгүй чулуу нүүлгэж байх шиг байна. Мал тэжээвэл ам тостож, хүн тэжээвэл толгой цустана гэдэг. Яг долоо хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн, цаашлаад МАН-ын хувь заяа шийдэгдэх нэн хариуцлагатай чухал өдөр… МАН-ын дүрэмд зааснаар намын даргыг Их хурлаас сонгоно. Жинхлэх тухай ойлголт энд байхгүй. Л.Оюун-Эрдэнэ намын даргад нэр дэвшигч төдий. Тэр эрх баригч намын дарга биш. Заалнаас хэн ч дэвшиж болно. Тиймдээ ч Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар өрөг хийн Хотын фракцийнхан хөдөлгөөнд орлоо. Үүнтэй зэрэгцэн …

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр зам дахь нөлөө суларлаа

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг даргагүй хэдэн сар болж байна. ХБНГУ-д эмчлүүлж байсан дарга нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, албаа өгснөөс хойш нэг их удалгүй тэнгэрийн орныг зорьсон. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг марафон эрх баригчдын дунд өрнөж байна. Нийгмийн шилжилтийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн гол зүтгүүр, “саалийн үнээ” байсан УБТЗ үе үеийн улстөрчдийн шүлсийг савируулсаар ирсэн. Тиймээс өөрсдийн төлөөний хүнээ нийгэмлэгийн даргаар тавих гэсэн улстөрчдийн ил, далд тулааны талбар нь төмөр зам болсон. Л.Пүрэвбаатар, Д.Жигжиднямаа агсан, Г.Сэрээнэндорж нараас өөр хүн үгүй мэт тэднийг л УБТЗ-ын даргаар ээлжлэн томилдог. Олон нийтэд тодорхой болсон нэг …

Та нар чинь ийм арчаагүй хулгайч, луйварчид байсан юм гэж үү! МБХ-ны нэрээр луйвардсан газруудаа буцааж өг Т.Үйтүмэн гавьяат аа!

Монголын Боксын Холбоог тойрсон дуулиан шуугиан Э.Цэндбаатарын шигшээгээс хөөгдсөн, Э.Бадар-Ууганы өмч хөрөнгө луйвардаж өөрийн болгосон хэргээр хязгаарлагдахгүй ээ! Энэ бол тус холбоонд аль эртнээс бугшиж, бугласан идээ бээрийн өнгөн хэсэг. Монголчууд бид ямар гээч бузрын шуналтай, дийлдэшгүй сувьдаг хүмүүсийг тахин шүтэж, хайрлан хүндэтгэж, өмгөөлөн хамгаалж явдгаа, тэд хариуд нь та бидний өмнөөс хэрхэн “салаавч” үзүүлж, “нулимж” ирснийг нотлох олон факт, баримтуудыг хараад ой гутаж, жигшил хорсол төрж байна. Алдар цол, өндөр цалин хангамжиндаа үл цадах хомхой луйварчин алдартнуудын эгнээнд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Боксын холбооны шүүгч, Монгол Улсын гавьяат Ц.Нандигжав нар нэрлэгдэж байна. Т. Үйтүмэнгийн гэмгүй, задгай яриа, цагаан …

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчидтэй хотын мээр холбоотой юу?!

Шатахуун түгээх станцын түгээгчид бензин, түлш дутуу шахдаг, тоолуур нь яах аргагүй зааж мөнгөндөө таарсан шатахуун авсан хэр нь хянах самбар дээрх шатахууны заалтын шар гэрэл унтрахгүй, эсвэл хэдхэн км яваад эргээд асдаг талаар жолооч нар, иргэд нэг хэсэг цахим сүлжээгээр шуугисан. Мэдээллийн мөрөөр Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж, нэр бүхий компани, шатахуун түгээх станцынхан иргэдийг хохироож байсныг тухайн үед мэдээлж байв. Шуугиан тэгэсхийгээд намжсан. Тэрчлэн түлш, шатахуунтай холбоотой бас нэг дуулиант мэдээлэл тарсан нь Монголд олон жил хуурамч түлш, шатахуун их хэмжээгээр борлуулж байсан тухай байв. Ийм түлш, шатахууны улмаас иргэдийн машины хөдөлгүүр доголдож, засвар, үйлчилгээнд олон сая төгрөг зарцуулан …

“Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн 1 сая ам.доллар бас хааччихав аа, А.Ариунзаяа Сайд аа!

Дахиад л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд, дарга нартай холбоотой  төсөл, хөтөлбөрүүдийн ээлжит нэгэн баримтыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Танаа дэлгэе! ХНХЯ-нд гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тус бүр нь 1 сая ам. долларын санхүүжилттэй 12 төслийг 2020-2021 онд хэрэгжүүлсэн байдгийг бид өмнөх цуврал нийтлэлдээ дурьдаж хөндсөн. Энэ 12 төслөөс 8 төслийнх нь гүйцэтгэл, үр дүнгийн талаар ямар нэгэн мэдээ, мэдээллийг тус яам тайлан болон шилэн дансандаа огт тусгаагүй нь сэжигтэй бөгөөд, өөрөөр хэлбэл ард иргэд, нийгэмд ил тод байлгах учиртай хуулийг зөрчин яагаад нууцлав гэдгийг эрэн сурвалжилж эхнээс нь илчилж бичиж эхэлсэн билээ. Тус яамныхан Японы Засгийн газрын буцалтгүй тусламж болох 1.2 сая ам.долларын …

People are portesting against government

It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages, and more recently with desktop publishing software like Aldus PageMaker including versions of Lorem Ipsumwhen an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.

The Most Anticipated Hotel Openings in Strasbourg this Summer

when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages, and more recently with desktop publishing software like Aldus PageMaker including versions of Lorem Ipsum.